.webp)
✅0-3 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БУЙ ЭХИЙН САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ТУХАЙ: 👩🍼0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжийн сайн дурын даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс төлөх дүнгээс тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50%, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50%-ийг улсын төсвөөс хариуцан төлнө. / Улсын төсвөөс төлөх дүн 49500 төгрөг/ 👩🍼Сайн дураар даатгуулагчийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 5 544 000 төгрөг байна. 📋 Бүрдүүлэх материал: - Сайн дурын даатгал төлөх эхийн иргэний үнэмлэх /хуулбар/ - Хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбар/ ✅Та https://portal.ndaatgal.mn/ холбоосоор хандаж Сайн дурын даатгалын гэрээ байгуулж, төлөлтөө хийх боломжтой.




