Sun Logo
Монгол-Японы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран уулзалт, сургалт зохион байгууллаа
Монгол-Японы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран уулзалт, сургалт зохион байгууллаа
Татварын ерөнхий газар Монгол-Японы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол Улсын татварын хууль тогтоомжийн талаар уулзалт, сургалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Япон компаниудын төлөөлөлд зориулсан бөгөөд татварын тогтолцооны талаарх мэдээлэл өгч, бизнесийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх зорилготой юм. Уг арга хэмжээг нээж ТЕГ-ын Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуун, Монгол-Японы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч ноён Кунихидэ Кобаяши нар үг хэллээ.
Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын Үнэ шилжилтийн хэлтсийн дарга Ц.Одончимэг, Татварын удирдлага, олон улсын татварын газрын татварын улсын байцаагч Ц.Ундармаа нар оролцож, ААНОАТ, ХХОАТ, НӨАТ-ын тухай хуулиуд, Монгол Улсад хэрэгжиж буй үнэ шилжилтийн тогтолцооны талаар болон анхаарах бусад асуудлаар илтгэл тавьлаа. Илтгэлийн дараа оролцогсдоос Монгол Улсын Засгийн газраас татварын хууль тогтоомжыг шинэчлэх зорилгоор өргөн хүрээтэй хэлэлцүүлэг, санал асуулгыг зохион байгуулж байгаа тул татварын шинэчлэлтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлж, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар асуулт асууж, харилцан ярилцав. Уулзалтын төгсгөлд татвар төлөгчдөд ТМЗ компанийн төлөөллүүд болон Prosolutions TIN, GS Account ТМЗ компанийн зөвлөхүүд тусгайлсан асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
137
Сүүлийн сар:
839
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР