
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ "САНАМЖ БИЧИГ"-ИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЛАА
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг шинэчлэн байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу сангуудад холбогдох гүйцэтгэх баримт бичигт төлбөрийг эцэслэн шийдвэрлэж, бодит биелэлтийг нэмэгдүүлэх, хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон этгээд, Шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн этгээд, Өсвөр насны этгээдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулахтай холбогдсон харилцааг зохицуулах ажлыг хийж гүйцэтгэх юм.
