
1-р байранд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн "Мазаахай" баг ✅
2-р байранд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ерөнхий боловсролын сургуулийн "ИТГЭЛТ ИРЭЭДҮЙ" баг ✅
3-р байранд Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн "Харанга" баг тус тус шалгарсан байна.
Тус тэмцээний үеэр Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагаа, идэвх санаачлагыг нэмэгдүүлэн удирдан чиглүүлэн ажиллаж байгаа ✅Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай сургуулийн Нийгмийн ажилтан Дашдоржийн Дулмаа; ✅Дундговь аймгийн Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Доржготов нарыг тус тус шагнаж урамшуулсан байна. Говийн бүсийн аварга шалгаруулах "ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2025" тэмцээний ялагчаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ЕБ-ын 6 дугаар сургуулийн "Мазаахай" баг шалгарч "УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН"-д оролцох эрхээ авсан байна.