“ГЭР БҮЛЭЭРЭЭ ГЭРЭЛ ЦАЦРУУЛЬЯ“ ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД ГЭР БҮЛЭЭРЭЭ МОД ТАРИЛАА

“Гэр бүлдээ гэрэл цацруулья” арга хэмжээний хүрээнд мод тарьж хүүхдүүдийн дунд буухиа тэмцээн зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь гэр бүлийн хамтын оролцоог дэмжих, байгаль орчныг хамгаалах, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулагдлаа. Гэр бүлүүд “ТЭР БУМ МОД ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд 50 ширхэг улиас мод тарьж, хүүхдүүд мод тарих ач холбогдлыг ойлгож хамтран оролцсон нь онцлог байлаа. Хүүхдүүдийн дунд зохион байгуулсан буухиа тэмцээнд нийт 6 баг оролцож, хамтдаа хөгжилтэй, өрсөлдөөнтэй мөчийг өнгөрүүллээ. 2025.05.10 ЭВТЭЙ ГЭР БҮЛ-ЭРҮҮЛ БАЙГАЛЬ























Холбоотой мэдээ