
Монгол улс “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Монгол улсын Засгийн газрын тогтоол“ болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт Дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор “Нүүдэлчдийн соёл, спортын их наадам”-ыг эх орондоо тогтмол зохион байгуулах” зорилтын хүрээнд Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, хойч үедээ уламжлуулах, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үзлэгийн 3 жил тутамд зохион байгуулна гэсэн хуулийн хэрэгжилтийг хангаж “Нүүдэлчин” (дэлхийн соёлын фестиваль)-ийн I-р шатны шалгаруулалт 7 ай савын хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ТХДЖТеатрт амжилттай зохион байгуулагдлаа.Тус шалгаруулалтад 8-н сумдын 70 өвлөн уламжлагч шавь нартайгаа оролцон авьяас чадвараа сорьлоо. Үүнээс 50-н өвлөн уламжлагч шалгарч “Нүүдэлчин” (дэлхийн соёлын фестиваль)-ийн II-р шатанд оролцох эрхээ хүлээн авлаа.

















