Sun Logo
“Эх оронч суралцагч” сэдэвт арга хэмжээ Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалын дагуу зохион байгуулагдлаа.
2025-04-03
“Эх оронч суралцагч” сэдэвт арга хэмжээ Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалын дагуу зохион байгуулагдлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, байгаль, эх дэлхий, түүх соёлоо хайрлан хамгаалах, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг таниулах, хууль сурталчлах, цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилготой “Эх оронч суралцагч” сэдэвт арга хэмжээ Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалын дагуу зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд оролцогч 200 гаруй хүүхдүүд энэ цаг мөчид манай аймагт хүрэлцэн ирсэн.

Сурагчид Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдын түүхэн дурсгалт газруудтай танилцах аяллыг хийнэ. Сэлэнгэ аймаг бол ардын хувьсгалын ялалтын уухайг хөрс шороондоо шингээн хадгалсан баялаг их түүхтэй, эх орны дархан хойд хилийн үүд хаалга болсон аймаг билээ.

Тусгаар Монгол улсын дархан хойд хилийн үүд хаалга болсон Сэлэнгэ аймагт зочилсон нийт хүүхдүүддээ баярлалаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР