
📌 Адаацаг сумын Ерөнхий боловсролын сургуульд “Өмчийн хяналт шалгалт”-ыг хийж гүйцэтгэлээ. Орон нутгийн өмчийн газрын 2025 оны төлөвлөгөө болон аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллалаа. Хяналт шалгалтын үеэр байгууллагын өмч, хөрөнгийн ашиглалт, бүртгэлийн нөхцөл байдлыг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь хэлэлцэн цаашид хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг танилцууллаа. Мөн байгууллагын дарга, нягтлан бодогч, нярав болон ӨХБЗ-ийн гишүүдэд сургалт, мэдээлэл өгч, өмчийн бүртгэл, хадгалалт, ашиглалтыг сайжруулах чиглэлээр зөвлөгөө өглөө.






