
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолов. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн: 6.3 % - Бэлчээрийн нөөцтэй 30.0 % - Бэлчээр хүрэлцээтэй 46.1 % - Даац 1-3 дахин хэтэрсэн 8.2 %- Даац 3-5 дахин хэтэрсэн 9.4 % - Даац олон дахин хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 36.3 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 63.7 гаруй хувьд хэтэрч гарлаа. Багийн дүнгээр авч үзвэл Баянжаргалан сумын Улаан-Ухаа, Жаргалант, Эрдэнэ сумын Баянтуул, Чулуут, Мөнгөнморьт сумын Жаргалант, Архуст сумын Ноёншанд, Нарст, Баян сумын Цавчир, Өгөөмөр, Баянцагаан сумын Гурвантүрүү, Баян-Өнжүүл сумын Бүрд, Бараат, Алтанбулаг сумын Замт, Бүрэн сумын Баянцогт Батсүмбэр сумын Цогт-Өндөр, Баянгол, Мандал багуудад тус тус бэлчээрийн даац хүрэлцээтэй (ногоон), Батсүмбэр сумын Үдлэг, Мөнгөнморьт сумын Байдлиг, Эрдэнэ сумын Тамган, Өгөөмөр, Хушга, Баянжаргалан сумын Эрдэнэ, Баян сумын Цант, Баянцагаан сумын Алтат, Баян-Айраг, Зогсоол, Өлзийт, Сэргэлэн сумын 7-р зөрлөг, Хайрхан, Хөшиг, Эрдэнэ-Уул, Алтанбулаг сумын Атлан-Овоо, Аргал, Баян-Өнжүүл Цээл, Бүрэн Монгол, Эрдэнэхангай, Өнжүүл, Дэлгэрхаан сумын Давст, Дуутхуримт, Тарга, Эрдэнэсант Баргилт, Өндөрширээт сумын Хайрхан, Баянтуул, Сант, Аргалант сумын Аргалын Уул, Хөшөөт, Баянцогт сумын Даргиат, Гуна, Сарлаг, Угтаал сумын Харчулуут, Талын Уул, Заамар сумын Тосон, Төв, Төмстөй, Цээл сумын Хүүлэйхан, Оргил, Майхан, Талынхайрхан, Сүүлбулга, Жаргалант сумын Буурал, Өгөөмөр, Загдал, Баянбулаг, Сүмбэр сумын Жавхлант, Сүмбэр, Батсүмбэр сумын Үдлэг, Борнуур сумын Өгөөмөр багуудад бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн (шар), Баяндэлгэр сумын Галуут, Сэргэлэн сумын Авдар, Өндөрширээт сумын Уянга, Лүн сумын Цагаан-Уул, Өгөөмөр, Баянчандмань сумын Замт, Чандмань багуудад бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн (улбар шар), Баяндэлгэр сумын Байдлаг, Алтанбулаг сумын Сумт, Бүрэн сумын Төхөм, Эрдэнэсант сумын Буянт, Угалзат, Улаанхудаг, Баян-Уул, Баянхангай сумын Найрамдал, Хөшөөт, Заамар сумын Хайлааст, Борнуур сумын Бичигт, Нарт, Мандал, Угтаал сумын Асгат, Лүн сумын Төв багуудад бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн (улаан) байна. Зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу, мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй тул эдгээр бүс нутгууд өвс, хадланг бэлчээрийн нөөц бүхий нутгаас бэлтгэж, нэмэгдэл тэжээлийг нөөцлөх, отор нүүдлийн зохион байгуулалт хийх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэн өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байна.