Sun Logo
Эмийн жор бичилтийг сайжруулах талаар эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулж, үр дүнг тооцдоггүй зөрчил дутагдлууд нийтлэг байна.
Эмийн жор бичилтийг сайжруулах талаар эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулж, үр дүнг тооцдоггүй зөрчил дутагдлууд нийтлэг байна.

 Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 2024 оны эхний 5 сарын байдлаар Эрүүл мэнд, Эм хангамжийн болон бусад нийт 750 байгууллага, аж ахуйн нэгжид төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудад жороор олгох эмийг жоргүйгээр, шаардлага хангахгүй жороор олгосон, дотоод хяналтын үр дүнг тооцдоггүй, эмийн гаж нөлөө илрэх үед зохих арга хэмжээг хэрэгжүүлэх стандарт үйл ажиллагааны удирдамжийг мөрдөн ажилладаггүй, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл хийж, бүртгэл хөтөлдөггүй, татан авч байгаа буюу нийлүүлж буй  эм, эмнэлгийн хэрэгслийн тээвэрлэлт, түгээлтийн байдалд хяналт тавьж, баримтжуулаагүй, эмийн эмчилгээний үр дүнг тооцон эмийн хэрэглээг үнэлэх, эмчилгээний алдаа дутагдлаас сэргийлэхэд чиглэсэн хийгдэж буй үйл ажиллагаа дутагдалтай, нянгийн эсрэг үйлчлэлтэй эмийн эмчилгээний үндэслэл, зохистой хэрэглээ, жор бичилтийг сайжруулах талаар эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, ажил зохион байгуулж, үр дүнг тооцдоггүй зэрэг зөрчил дутагдлууд нийтлэг  илэрлээ.

Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр 2021 заалт бүхий 222 улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч биелэлтийг хангуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 51, зөрчлийн хэрэг нээн шийдвэрлэсэн 26 байх бөгөөд 3 асуудлыг харъяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлсэн.

Цаашид анхаарах зөвлөмж:

Эрүүл мэндийн болон Эм хангамжийн байгууллагуудад:

Хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг ханган, зах зээлийн тандалт судалгааг хийж, иргэдийн эмийн хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллах.

Иргэдэд:

Эмийг эмчийн бичсэн жорын дагуу эмийн сангаас авах, цахим орчин буюу хувь хүнээс эх үүсвэр нь тодорхойгүй эмийг худалдан авахгүй байх, эмийн хэрэглэх зааврыг сайтар судлах зөв тунгаар, зөв цагт зохистой хэрэглэж хэвших, үйлдвэрлэгчийн заасан хэмд хадгалах.  

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар

                                                                                                                                Чанарын хяналтын газар

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
73
Сүүлийн 7 хоног:
554
Сүүлийн сар:
1338
Нийт:
1974
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР