
Соёлын биет өвийг таньж тогтоох, хамгаалах, хууль бус үйлдэлтэй тэмцэх” талаарх ээлжит сургалт амжилттай зохион байгуулагдаж, 210 гаруй алба хаагч хамрагдлаа. Гаалийн ерөнхий газар Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж буй энэхүү чадавхжуулах сургалт нь өнгөрсөн пүрэв гарагт ЧХОУНБГГ-аас эхэлсэн бөгөөд цаашид үе шаттай зохион байгуулагдаж ЗҮГГ болон СЭГГ-ын алба хаагчид хамрагдах юм.

Энэхүү сургалт нь соёлын өвийг хамгаалах тогтолцоо, мэдээллийн санд бүртгэлтэй түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэл, төрөл зүйл, тоон дүн, нэгдсэн системийн талаар албан хаагчдыг анхан шатны мэдээллээр хангах, чадавхжуулах мөн саатуулсан, хураагдсан соёлын өвийг шуурхай шинжлүүлж дүгнэлт гаргах, соёлын биет өвийг таньж тогтоох, авран хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах зорилготой.

