Sun Logo
ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭЦГЭЭЕ!
ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭЦГЭЭЕ!

ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭЦГЭЭЕ! 

Монгол Улсад технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл нь өсөн нэмэгдэж байгаа ба цахим орон зай нь ялангуяа эмэгтэйчүүд, охидын хувьд улам бүр аюултай болж байна. Уг асуудлаарх зарим статистик тоо мэдээг авч үзвэл: 

🔸НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хийсэн 2024 оны судалгаагаар Монгол залуучуудын 51.3% нь цахим доромжлол зэрэг дээрэлхэлт, дарамтад өртсөн байна. 

🔸Цагдаагийн ерөнхий газрын бүртгэсэн цахим орчин дахь хохирогч болсон хүүхдийн тохиолдлын тоо 2023 онд өмнөх оныхоос 34.5 хувиар нэмэгдсэн байна. 

🔸Хүүхдийн тусламжийн 108 утасны мэдээлснээр хүүхдүүдийн дунд онлайн дарамтын тохиолдол 2022 онд 83 байсан бол 2023 онд 448 болж өссөн.

🔸Энэхүү аяны бэлгэ тэмдэг нь улбар шар өнгө бөгөөд хүчирхийлэлгүй, эерэг ирээдүйг илэрхийлдэг. Аяныг дэмжиж буй хүн бүр, байгууллага бүр хувцас, оффис, барилга байгууламжаа улбар шар өнгөөр гэрэлтүүлэх, цахим орчинд улбар шар өнгийн хаяг, тэмдэглэгээг идэвхтэй ашиглах, аяны уриаг өргөн олон нийтэд түгээж оролцохыг уриалж байна.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
67
Сүүлийн 7 хоног:
245
Сүүлийн сар:
949
Нийт:
1633
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР