Sun Logo
“Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” аян Булган суманд үргэлжилж байна.
“Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” аян Булган суманд үргэлжилж байна.

“Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” аяны хүрээнд Булган сумын Цагдаагийн газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр Булган сум дахь Цагдаагийн газрын гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн цагдаагийн дэслэгч А.Болысбек, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан Б.Оюунчимэг, Гэр бүлийн үнэ цэнэ ба харилцаа сэдвээр Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан Б.Энхтунгалаг нар сургалт нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Булган сумын ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар зэрэг төрийн байгууллагын ажилтан албан хаагчид болон эцэг эх, асран хамгаалагч, орон нутгийн иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
39
Сүүлийн 7 хоног:
149
Сүүлийн сар:
701
Нийт:
2076
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР