Sun Logo
"НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДОЛОО ХОНОГ-2025"
"НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДОЛОО ХОНОГ-2025"

Монгол Улсын Загсийн газраас “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног 2025” арга хэмжээг энэ сарын 19-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Дэлхийн 77 улсын нэгдсэн Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс нэгдээд 12 жил болж буй. Үүнээс хойш олон улсад өгсөн үүрэг, амлалтыг хэрэгжүүлж, гишүүн улсын хувьд Нээлттэй засгийн түншлэлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа ил тод, нээлттэй байдал, ардчилсан ёс, шударга ёс, иргэний орон зайн асуудлаар хамтран ажиллах боломж бололцоог эрэлхийлж иржээ. 2025 оны Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоногийн зорилго нь Нээлттэй засгийн түншлэлийн үнэт зүйлсийг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх, хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, “И-Бизнес” бизнес эрхлэгчдэд зориулсан платформыг таниулах юм. 

 

Энэ хүрээнд долоо хоногийн турш нээлттэй засгийн түншлэлийг таниулан сурталчлах, нээлттэй засгийн түншлэлийн үнэт зүйлийн хүрээнд өдөрлөг, уулзалт, уралдаан тэмцээн зохион байгуулан ажиллаж байна. 

"Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног-2025" арга хэмжээний хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсээс Говьсүмбэр аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Говьсүмбэр аймаг дахь салбар танхим, хүний эрхийн үндэсний комиссын Говьсүмбэр аймаг дахь референттэй хамтран Говьсүмбэр аймгийн бизнес эрхлэгчдэд “бизнесийн тойрог" уулзалт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. уулзалт хэлэлцүүлгийн үеэр "и-бизнес" платформ, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх хяналт тавих журам, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, бизнес ба хүний эрх сэдвээр сургалт мэдээлэл хийж тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо. 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
37
Сүүлийн 7 хоног:
136
Сүүлийн сар:
655
Нийт:
2198
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР