ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн Засаг даргын орлогчийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан удирдамжийн дагуу сумдад худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар худалдан авах ажиллагааны төлөвлөлт, баримт бичгийн бүрдэл, цахим системийн ашиглалт болон үнэлгээний хорооны ажил, орон нутгийн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж, тоон гарын үсэг шинээр олгох болон сунгах ажиллуудын зохион байгууллаа. Хяналтын хүрээнд илэрсэн зөрчил, сайжруулах шаардлагатай ажилд зөвлөмж өгч, газар дээр нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаа.
Холбоотой мэдээ




