Sun Logo
🙋“ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨВ ТУСГАЛ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ НЭЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
🙋“ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨВ ТУСГАЛ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ НЭЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

✅Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хамгаалуулах эрхийг хангах, хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд, гэмт хэрэг зөрчлийн хохирогч болох, холбогдохоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх дээшлүүлэх замаар хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Завхан аймгийн Прокурорын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран “Хүүхдийн эрх-Зөв тусгал” нөлөөлийн үйл ажиллагааг 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн. 👱✅🤝Тус нөлөөлийн аяны нээлтийн арга хэмжээ “Гэрэлт гудамжинд” 04 дүгээр сарын 24-ны өдөр хүүхэд багачууд, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг хамруулан зохион байгуулагдлаа. Нөлөөллийн аяны хүрээнд нээлттэй өдөрлөгүүд, хэлэлцүүлэг, уралдаан, тэмцээн, хяналт шалгалт, сургалт, сурталчилгаа зохион байгуулагдана. Та бүхэн хүүхдийн эрхийг хангахад дэмжин хамтран ажиллаж https://www.facebook.com/profile.php?id=61575247594805 хуудсанд нэгдээрэй. Хүүхдийн эрхийг хангахад хүн бүрийн оролцоо чухал.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
37
Сүүлийн 7 хоног:
136
Сүүлийн сар:
655
Нийт:
2188
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР