




✅Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд танилцуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэх, иргэдээс санал хүсэлт, өргөдөл хүлээн авах зэрэг чиглэлээр 06 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газар, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагаас хууль эрх зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллана. Мөн соён гэгээрүүлэх чиглэлээр урлагийн арга хэмжээ зохион байгуулагдах тул иргэд, олон нийтийг өргөнөөр оролцохыг уриалж байна.




