Sun Logo
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2023/19873 дугаар шийдвэртэй тэтгэлэг төлөгч Б.Б-ээс 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Ж.Д-д олгохоор шийдвэрлэсэн. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Б нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг сүүлийн 02 жилийн хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон. 

Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Б.Б-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан, шүүхэд шилжүүлсэн. 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 14356 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Б.Б нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 20 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 30 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл оногдуулав. 

 

Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлж хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу?

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
37
Сүүлийн 7 хоног:
214
Сүүлийн сар:
429
Нийт:
825
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР