Sun Logo
✅ “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ.
✅ “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ.

✅ “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ. 

🔹 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, сайдын зөвлөх Г.Саран болон холбогдох албан тушаалтнууд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллалаа. 

🔹 ХХҮЕГ-ын дарга З.Энхболд Хөдөлмөр, халамжийн салбарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн багц хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болон бусад хууль тогтоомж, Алсын хараа 2050 зэрэг бодлогын баримт бичигт заасан чиг үүргийн хэрэгжилтийг танилцууллаа. 

Үүнд: 📌 Салбарын хэмжээнд 1689 төрийн албан хаагч сум, хороо бүрт ажиллаж байгаа тул сургалтын цахим платформ нэвтрүүлж 6 дэд бүлгийн 75 хичээл байрлуулж сургалт хийсэн; 

📌 “JobCenter” Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв 10-г байгуулсан; 

📌 Чиг үүргийн хүрээнд ажил эрчимжүүлэх зорилгоор 6 байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан; 

📌 Халамжийн үйлчилгээний цахимжилт нэмэгдэж иргэд биечлэн ирэх нь буурсан; 

📌 Халамжийн олголтыг тасалдалгүй, цаг хугацаанд нь бүрэн олгосон; 

📌 Салбарын өдөрлөг, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулсан; 

📌 Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол 88% шийдвэрлэгдсэн; 

📌 Давхардсан тоогоор Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаадын 26597 иргэнд урилга, 16325 иргэнд зөвшөөрөл, 16321 иргэнд сунгалт, 7055 иргэнд хасалт хийсэн; 

📌 Гэрээт ажилтан БНСУ-д 430 иргэн, Япон Улсад 80 иргэн илгээсэн; 

📌 Үйл ажиллаанд тулгамдсан асуудал зэргийг танилцууллаа. 

🔹 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараахь чиглэл өглөө. 

Үүнд: 📌 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг ил тод мэдээлэх; 

📌 Санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх; 

📌 Орон тоо бууруулахад давхарсан чиг үүрэг, тэтгэвэрт гарах насанд хүрсэн байдал, сул орон тоо зэргийг харгалзан шийдвэрлэх.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
76
Сүүлийн 7 хоног:
228
Сүүлийн сар:
423
Нийт:
944
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР