

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Цагаан сар" үзэсгэлэн худалдаа энэ жил өргөн цар хүрээтэйгээр "Монгол баяр- Монгол бэлэг" уриатайгаар төвийн бүсийг хамруулан зохион байгуулж байна.

Энэ жилийн "Цагаан сар -2025" үзэсгэлэн худалдаа түрээсийн төлбөргүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд борлуулж буйгаараа онцлогтой юм. Өнөөдөр /2025.02.17/ "Цагаан сар-2025" үзэсгэлэн худалдааны нээлт албан ёсоор боллоо.

Хоёр хоногийн хугацаанд үзэсгэлэн худалдаагаар 300 орчим сая төгрөгийн борлуулалт хийгджээ.

Найман хоног үргэлжлэх тус үзэсгэлэнд 253 иргэн, ААНБ-ууд оролцож буй бөгөөд ХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сан, Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим Дархан-уул аймаг дахь салбар хамтран зохион байгуулж байна.