ОРЧИН ҮЕИЙН ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИ БА ХИЙМЭЛ ОЮУНЫГ ТӨРИЙН АЛБАНД ҮР АШИГТАЙ АШИГЛАХ НЬ СУРГАЛТАД АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН М.БАТ-ЭРДЭНЭ ХАМРАГДЛАА

Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллага болон Удирдлагын академи хамтран зохион байгуулсан төрийн албан хаагчдын дижитал ур чадварыг нэмэгдүүлэх сургалт Дундговь аймагт 2 өдрийн турш зохион байгуулагдлаа. Тус сургалтад Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн М.Бат-Эрдэнэ хамрагдлаа. Сургалтын төгсгөлд Удирдлагын академийн захирлын тушаалаар оролцогчдод сертификатыг гардуулан олгож, цаашдын ажил үйлчилгээнд хиймэл оюун дижитал шийдлийг зөв зүйтэй ашиглах хүсэл эрмэлзлийг нь дэмжин урамшууллаа.
Холбоотой мэдээ




