АНУ-ын “Edlow international” компанийн ерөнхийлөгч Жак Эдлөү тэргүүтэй төлөөлөгчид Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд зочилж, мэргэжлийн хүмүүстэй цөмийн эрчим хүчний чиглэлээр туршлагаа хуваалцлаа.
2025-08-28

Уулзалтад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын хүрээнд;
📌 Цөмийн эрчим хүч ашиглалтын давуу тал, технологийн хөгжил, тэр дундаа микрореакторын шийдлүүд,
📌 Тус компанийн АНУ, ОХУ, БНХАУ, Франц зэрэг улс орнуудад хэрэгжүүлж буй төсөл, хамтын ажиллагааны туршлага,
📌 Монгол Улсын нөхцөл байдал, АНУ-аас туршлага судлах боломж зэрэг асуудлуудаар ярилцлаа.





Холбоотой мэдээ