Sun Logo
БНСУ-ЫН ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ТҮНШЛЭЛИЙГ БАТАТГАН, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
БНСУ-ЫН ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ТҮНШЛЭЛИЙГ БАТАТГАН, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

 БНСУ-ын Вонгван их сургуулийн эмнэлгийн дарга Сө Ил Ён Баян-Өлгий аймагт зочилж, аймгийн Засаг дарга Е.Зангар хүлээн авч уулзлаа. 

 

Уулзалтын хүрээнд хоёр тал орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, Солонгосын тэргүүлэх туршлагыг нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.

 

 Энэ нь Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн салбарт олон улсын хамтын ажиллагааг тэлэх, шинэ шийдлүүдийг нэвтрүүлэхэд чухал алхам болж байгааг уулзалтын үеэр онцоллоо. 

 

Түүнчлэн Вонгван их сургуулийн эмнэлэг нь Баян-Өлгий аймгийн “ТЭНГРИ Мед” клиниктэй телемедицинийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан нь энэ удаагийн айлчлалын чухал үр дүнгийн нэг боллоо.

 

 Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд баруун бүсийн иргэд БНСУ-ын мэргэшсэн эмч нараас зайнаас зөвлөгөө авах боломжтой болж, нарийн мэргэжлийн тусламжийг түргэн шуурхай авах нөхцөл бүрдэж байна. 

 

Засаг дарга Е.Зангар уулзалтын үеэр: “Орон нутгийн иргэдийг эх орондоо, өөрийн нутагт нь чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх нь бидний гол зорилго. 

 

Энэ зорилгоор олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, дэвшилтэт технологи, туршлагыг орон нутагт нэвтрүүлэхэд онцгой анхаарч байна” хэмээн онцлон тэмдэглэв.

 

 Мөн тэрээр Вонгван их сургуулийн эмнэлгийн зүгээс Монголын баруун бүсийн иргэдийн эрүүл мэндийн төлөө дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
30
Сүүлийн 7 хоног:
207
Сүүлийн сар:
422
Нийт:
944
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР