
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ "САНАМЖ БИЧИГ" БАЙГУУЛЛАА
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэстэй хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр (2025.02.21) байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан ялтан, этгээдэд шүүхээс оногдуулсан хүмүүжлийн болон зан үйлээ засах, өсвөр насны хүнд оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг гүйцэтгэх, хорих ангиас суллагдсан этгээдэд тодорхой төрлийн сургалтыг зохион байгуулах, тэдгээрийг нийгэмшүүлэх, хууль дээдлэх, байгууллага хоорондын харилцааны зохистой хэм хэмжээг баримтлан санал солилцох, зөвшилцөх чиглэлээр хамтран ажиллах юм.
