_page-0001.webp)
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНААР ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД ДАРААХ АЖЛУУД ХЭРЭГЖСЭН БАЙНА
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14-р зүйл, 30-р зүйлийн хэрэгжилтийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын А/340 дүгээр тогтоолоор хийсэн ажил.
1.Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хүрээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 280 хүн хамрагдсан байна.
2.Эрүүл мэндийн хугацаат үзлэгийн хүрээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1820 хүн хамрагдсан байна.
3.2025 оны эхний хагас жилд нийт 30 хүнд Мэргэжлээс шалтгаалсан өвчний онош тогтоож, хөдөлмөрийн чадвар, алдалтын хувь хэмжээг тогтоов.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14-р зүйл, 30-р зүйлийн хэрэгжилтийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын А/234 дүгээр тогтоолоор хийсэн ажил.
1.Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хүний тоо бүртгэлийг 1972 оноос хойш хөтөлж, бүртгэлийн сан үүсгэж байна.
2.Нийгмийн даатгалын ерөнхий газрын Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих сэргээн засах сувилалд 2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 185 хүн хамрагдав.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31-р зүйлийн хэрэгжилтийн хүрээнд 2023 оны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/155 тоот тушаалаар хийсэн ажил.
1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь 2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 43 байгууллагад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийв.
2.Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний стандартуудад улсын үзлэг хийж, шинэчлэх шаардлагатай стандартыг шинэчлэн боловсруулж байна.
3.Аж ахуй нэгж байгууллагуудад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийдэг итгэмжлэгдсэн байгууллагуудын талаар мэдээлэл өгч ажиллаж байна. 4.Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийдэг байгууллагуудаас хагас жил тутамд хэвийн бус нөхцөлтэй ажлын байрны тоон мэдээг нэгтгэн авч бүртгэлийн сан үүсгэж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17-р зүйлийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/173 дугаар тушаалаар хийсэн ажил.
1.Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын төвүүдийн бүртгэл мэдээлэл үүсгэж байна.
2.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/173 дугаар тушаал хүчингүй болсонтой холбоотойгоор шинэчилсэн төслийг сургалтын төв, бусад салбарын байгууллагуудад хэлэлцүүлэв.
3.ХАБЭА-н сургалт зохион байгуулах, шалгалт авах журмыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/130 дугаар тушаалаар батлуулсан.




