
🇲🇳 УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут,
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нарын хамтарсан уулзалтаар:
✅ Анхны 126 гишүүнтэй парламент байгуулагдсан нэг жилийн хугацаанд баталсан, өргөн мэдүүлсэн, өөрчилсөн хууль, тогтоолын төслүүд, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
✅ УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
✅ Байнгын хороод, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ажилласан байдал, түүний үр дүнг танилцуулна. Түүнчлэн:
✅ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Өрх бүр үйлдвэрлэгч" байх бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй "Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих төсөл"-д хамрагдах хүсэлт ирүүлсэн иргэдэд тоног төхөөрөмж гардуулна.
✅ Хувь хүний хөгжил, залуусын оролцоо, манлайллыг бий болгох, сэтгэлзүйн бүлгийн болон хувьчилсан зөвлөгөө өгөх сэтгэлзүйчдийн хамтарсан баг ажиллаж, "АCTIVE TIME" хөтөлбөрт сум тус бүрээс 20 залууг хамруулж, чадавхжуулна.





