Sun Logo
АЙМГИЙН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН “ЯРГУЙ-2025” НААДАМД 24 СУМЫН 2000 ГАРУЙ ХҮҮХЭД, БАГАЧУУД АВЬЯАС БИЛГЭЭ СОРИН ӨРСӨЛДӨЖ БАЙНА
АЙМГИЙН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН “ЯРГУЙ-2025” НААДАМД 24 СУМЫН 2000 ГАРУЙ ХҮҮХЭД, БАГАЧУУД АВЬЯАС БИЛГЭЭ СОРИН ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Монгол Улсад "Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн" үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Монгол туургатан театр” хамтран Төв сайхан нутгийн алдартан, гавьяатнуудын залгамж халааг бэлтгэх, хүүхэд, багачуудад үндэсний урлагийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, сурталчлах, соёл урлагаар дамжуулан хүүхдийг хөгжүүлэх, гоо зүй, ёс суртахууны хүмүүжил төлөвшил олгох, хүүхдийн авьяас чадварыг урлагийн олон төрлөөр нээн хөгжүүлэх зорилгоор Хүүхдийн урлагийн “Яргуй-2025”наадмыг эдгээр өдрүүдэд зохион байгуулж байна. 

Энэ жилийн “Яргуй-2025” наадам 17 төрлөөр гурван өдөр үргэлжлэн явагдах ба өнөөдөр 1-5 дугаар анги, 6-9 дүгээр ангийн авьяаслаг хүүхэд багачууд ур чадвар, авьяас билгээ сорьж шилдгүүдээ шалгаруулна. Харин маргааш буюу Тавдугаар сарын 02-ны өдөр 10-12 дугаар анги, ахлах, дунд ангийн хамтарсан үзүүлбэрүүдийн шалгаруулалт явагдах бол сүүлийн өдөр буюу Тавдугаар сарын 03-ны өдөр Сургуулийн өмнөх боловсролын /Цэцэрлэг/ байгууллагын бяцхан авьяастнууд шалгаруулалтдаа оролцох юм. 

Наадмын Ерөнхий шүүгчээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга М.Буянхишиг, Шүүгчээр уртын дууны “Өнө” чуулгын үүсгэн байгуулагч, СУИС-ийн багш МУСТА Алтанбат, Монголын хүүхдийн ордны Драмын багш Докторант Б. Тунгалаг, МУСТА, бүжигчин М.Од нар ажиллаж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
5
Сүүлийн 7 хоног:
123
Сүүлийн сар:
565
Нийт:
2353
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР