
2025 онд орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн хөрөнгө оруулалт, байгаль хамгаалах сан, замын сангийн хөрөнгөөр санхүүжих нийт 30,6 тэрбум төгрөгийн 71 бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөсөн байна. Үүнээс шууд худалдан авалтын 187,3 сая төгрөгийн 11 төсөл арга хэмжээ, 1,9 тэрбум төгрөгийн 6 төсөл арга хэмжээг харьяа төсвийн захирагч нарт шилжүүлсэн. Тендер шалгаруулалт зохион байгуулах 28,7 тэрбум төгрөгийн 54 төсөл арга хэмжээнээс захиалагчаас зураг төсөв, техникийн тодорхойлолт ирүүлсэн 23,4 тэрбум төгрөгийн 44 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдан авах ажиллагааны тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж, зохион байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргын үүрэг чиглэлийн дагуу өвөлжилтийн бэлтгэл аижлтай холбогдуулан 5 тэрбум төгрөгийн 8 төсөл арга хэмжээг зохион байгуулж төлөвлөгөөний гүйцэтгэл 97 хувьтай зохион байгууллаа.




