
АМЬСГАЛЫН ЗАМЫГ ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ 📌 Амьсгалын замыг хамгаалах хэрэгсэл гэж тоос, бичил тоосонцор, бактери, вирус, химийн бодис, утаа, угаар болон хорт хийн бүтээгдэхүүнээс амьсгалын замын эрхтэнг хамгаалах зориулалтын хэрэгслийг хэлнэ. ✅ Дараах үндсэн төрлүүдтэй: 1. ТООС ШҮҮГЧ МАСК Агаар дахь хатуу болон шингэн тоосонцорыг шүүдэг. • N95 / KN95 / FFP2 – 95% хүртэл нарийн тоосонцор шүүнэ. • N99 / FFP3 – 99% хүртэл шүүнэ. • P100 – 99.97% хүртэл шүүнэ (илүү өндөр хамгаалалттай). 2. ХОСОЛСОН ШҮҮЛТҮҮРТЭЙ МАСК Тоос болон хий, уурыг зэрэг шүүдэг. Хүнд үйлдвэрийн орчин, лаборатори, химийн үйлдвэрүүдэд ашиглана. 3. POWERED AIR-PURIFYING RESPIRATOR (PAPR) Агаар сорж, шүүлтүүрээр цэвэршүүлж шүүдэг нүүрийг бүрэн хамгаална. Эрсдэлтэй орчинд – халдвар, химийн орчинд өндөр хамгаалалттай. 4. НЭГ УДААГИЙН МАСК Шүүлтүүртэй боловч богино хугацаанд, бага зэргийн хамгаалалтад зориулагдсан. Жишээ: Эмнэлгийн мэс заслын маск. 5. ХИМИЙН ШҮҮЛТҮҮРТЭЙ МАСК Агаарт уур, хий хэлбэрээр агуулагдах химийн бодисыг шүүдэг. • Хийн шүүлтүүртэй маск – тодорхой хийн төрлийг шүүх зориулалттай (А, В, Е, К зэрэг ангилалтай). • Картрижтай маск – сольж болдог шүүлтүүртэй; бүтэн эсвэл хагас маск хэлбэртэй. ✅ ЗӨВЛӨМЖ: Амьсгал хамгаалах хэрэгслийн шүүх хэсэг нь тухайн химийн хорт бодист тохирсон сонгомол үйлчилгээтэй хийгдсэн байдаг тул шүүгч баг худалдан авахдаа доорх мэдээлэл болон хугацаа, шүүлтийн багтаамж зэргийг сайтар судлан шалгаж авна.
