Sun Logo
ОРАНЖ ӨДӨР

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зөвлөл”-өөс ажилтан, албан хаагчдын дунд “Оранж өдөр” нөлөөллийн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж 24  албан хаагчдыг хамрууллаа.

Уг арга хэмжээний үеэр зөвлөлийн гишүүн А.Энх-Амгалан ажилтан, албан хаагчдад “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” болон “Оранж өдөр”-ийн талаарх мэдлэг ойлголтыг өгч, бага насны хүүхэд, охид эмэгтэйчүүдийн эсрэг бүхий л хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ойлголт хандлагыг өөрчлөх  өөрсдийн дуу хойлоогоо хүргэх, нэгдэхийг уриаллаа.

Мөн албан хаагчдаас Жендэрийн талаарх мэдлэгийн түвшин тогтоох асуумжаар сорил авч, мэргэжилтэн Т.Маралмаа хамт олноо манлайлан амжилттай оролцлоо.

 Тус зөвлөлөөс сар бүрийн 25-ны өдөр ”Оранж өдөр”-т нэгдэж  охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх, гэгээлэг ирээдүйг билэгдэн улбар шар өнгөөр илэрхийлж ажиллахаа мэдэгдлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
11
Сүүлийн 7 хоног:
378
Сүүлийн сар:
1085
Нийт:
1708
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР