ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ҮЕД АЖИЛЛАХ БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг шалгах зорилгоор өнөөдөр /2025.04.07/ өглөө 05:30 цагт “УЛБАР ШАР” дохиогоор хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн ажиллаж үзлэг шалгалтыг зохион байгууллаа. Үзлэг шалгалтыг Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн жагсаалын талбайд зохион байгуулсан бөгөөд алба хаагчдын хувийн бэлтгэл, бэлэн байдал, офицер цүнхний иж бүрдэл, хээрийн үүргэвчинд үзлэг шалгалтыг хийж алба хаагчдад холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.
Холбоотой мэдээ