Sun Logo
АЙМГИЙН “АЛДАРТ УЯАЧ” ЦОЛ ОЛГОЛОО
АЙМГИЙН “АЛДАРТ УЯАЧ” ЦОЛ ОЛГОЛОО
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 10 дугаар зүйлийн 10.5, 10.8, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт заасан болзол хангаж, Төв аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/66 дугаар захирамжаар улс, аймгийн баяр наадам, бүсийн уралдаанд уяж сойсон хүлэг морьд нь түрүүлж, айрагдсан амжилтыг тооцож, 27 сумын 29 уяачид аймгийн “Алдарт уяач” цол олголоо.

Цол гардуулах ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, Төв аймгийн Морин спорт уяачдын холбооны Тэргүүлэгч, Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурь, Төв аймгийн Морин спорт, уяачдын холбооны Нарийн бичгийн дарга Б.Ганхуяг нар оролцож, “Алдарт уяач” цол, тэмдэг, үнэмлэхийг гардуулав

Мөн Төв аймгийн Морин спорт, уяачдын холбооноос сар шинийн босгон дээр уламжлал болгон "Шилдэг сумын салбар холбоо", "Шилдэг гал уяа" -г тодруулдаг сайхан уламжлалтай.
2024 оны Үйл ажиллагааны үр дүнгээр Лүн сумын “Лүнгийн хурд” морин спорт, уяачдын холбоог 2024 оны “Шилдэг сумын салбар холбоо”-гоор, 2024 онд улс, аймгийн хурдан морины бүсийн уралдаанд хурдлуулсан хурдан хүлэг нь түрүү, айраг хүртэж хамгийн өндөр амжилт үзүүлсэн Батсүмбэр сумын “ЦогтӨндөр” гал уяаг “Шилдэг Гал уяа”-гаар тус тус шалгаруулж, Батламж, дурсгалын тугийг гардуулан өглөө.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
3
Сүүлийн 7 хоног:
370
Сүүлийн сар:
1077
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР