Sun Logo
“ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” БОЛЛОО

 Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 23 дахь жилдээ 16 нас хүрсэн өсвөр үе, залуус “ИРГЭНИЙ АНДГАЙ ” өргөж, Монгол Улсын Иргэний үнэмлэхээ ёслол төгөлдөр авах үйл ажиллагааг 2025.11.25-ны өдөр ЗДТГ-ын ногоон танхимд зохион байгууллаа. Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран зохион байгуулж 16 нас хүрсэн 33 хүүхдэд батламж гардуулж, иргэний андгай өргүүллээ. Иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд Засаг даргын Тамгын газрын дарга Б. Болормаа баяр хүргэн, түүхт өдрийн мэндийг дэвшүүлж 16 настнуудыг төлөөлөн 2-р сургуулийн сурагч М.Баасанжаргал сэтгэгдлээ хэллээ. Тэрээр ᠌”Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах эрдэм мэдлэгтэй, хариуцлагатай, хөдөлмөрч, бүтээлч иргэн болцгооё” хэмээн үе тэнгийн найзууддаа уриалж, Монгол Улсын иргэн гэж дуудуулах эрх чөлөө, тусгаар тогтнолыг олгосон өвөг дээдэс, эрэлхэг дайчид баатрууддаа талархаж байгаагаа илэрхийлэв. СУАЖЗГ-ын мэргэжилтэн Д. Эрдэнэтуяа ᠌”Зөв Монгол хүн” сэдвээр, Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнхтамир ᠌᠌”Иргэний үнэмлэх” түүний ач холбогдол сэдвээр тус тус мэдээлэл хийлээ. Мөн 11 сарын 26-ны өдөр Өндөр-Улаан суманд 25 сурагч, Төвшрүүлэх суманд 24 сурагч, Хотонт суманд 22 сурагчийг хамруулан тухайн сумдын Засаг даргын тамгын газартай хамтран “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг зохион байгууллаа. Нийт аймгийн хэмжээнд 104 сурагч хамрагдав.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
11
Сүүлийн 7 хоног:
378
Сүүлийн сар:
1085
Нийт:
1708
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР