
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицеруудын чуулган"-ыг угтан хэрэгжүүлж буй ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "Албаны үнэ цэнэ" сэдэвт 3 үеийн уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтын үеэр ангийн дарга, дэд хурандаа Б.Наранбат Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2025 онд дэвшүүлсэн зорилт, хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө. Тус уулзалтад бэлтгэл ахмад Ш.Баасан-Осор, ахмад Д.Ганзориг, ахлах ахлагч Б.Эрдэнэ-Очир нар оролцож түүхэн цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэхэд тулгарч байсан аливаа бэрхшээл, дурсамж, сургамжтай зүйлс, туршлагаасаа хуваалцаж, цаашдын ажилд нь амжилт хүсэж, залуу алба хаагчдад ажиллах урам зоригийг нэмэгдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.




