Sun Logo
ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГАЛТ ЯВАГДЛАА
ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГАЛТ ЯВАГДЛАА

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын тавдугаар зүйлийн 5.1-д зааснаар “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэхь долоо хоногийн пүрэв гаригийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана” гэж шийдвэрлэсэн. Энэ дагуу 03 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулсан. Үүнд: Луус сумын хүүхдийн цэцэрлэгийн 12 багш, ажилчид 21 хүүхэд хамрагдлаа Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах үед хийх 3 алхам 1. Эхний дохио дуугархад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх, 2. Хоёр дахь дохио дуугархад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбайруу гарах, 3. Гурав дахь дохио дуугархад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР