Sun Logo
Монгол Улсын гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд гаалийн хяналтыг сайжруулах төсөлд гарын үсэг зурлаа
Монгол Улсын гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд гаалийн хяналтыг сайжруулах төсөлд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага "КОЙКА"-н Ерөнхийлөгч Жан Вон Сам нар өнөөдөр “Монгол улсын гаалийн байгууллагын гаалийн эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд гаалийн хяналтыг сайжруулах” төсөлд гарын үсэг зурлаа. 

 

Энэхүү төсөл нь 2025–2028 онд хэрэгжих бөгөөд Монгол Улсын гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон өгөгдлийн сангийн системийг хөгжүүлэх, гаалийн хяналт шалгалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хиймэл оюун ухаан, машин сургалтыг ашиглан шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мөн гаалийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг олон ажлыг шат дараалалтай хийх боломжийг бүрдүүлэх юм. 

 

Төслийг амжилттай хэрэгжүүлснээр худалдааг хөнгөвчлөх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
76
Сүүлийн 7 хоног:
228
Сүүлийн сар:
423
Нийт:
931
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР