
Монгол Улсын аварга шалгаруулах бага насны U9, U11, U13 насны ангиллын чөлөөт бөхийн тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 14–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж, улсын өнцөг булан бүрийн 40 гаруй байгууллагын 1070 ирээдүйн аваргууд 53 жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнд Төв аймгийн БТСГ-ын дэргэдэх “ТӨВ–АРЖ” баг амжилттай оролцож:
• 5 алт • 1 мөнгө • 13 хүрэл нийт 19 медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлэв.
Мөн 14 тамирчин хүрэл медалийн төлөө барилдаж, шагналт V байр-т шалгарч багийн амжилтад томоохон хувь нэмэр орууллаа.
Насны ангиллын багийн амжилт
• U9 охидын баг — I байр
• U11 эрэгтэй баг — III байр
• U11 эмэгтэй баг — III байр
• U13 эмэгтэй баг — III байр 2025 оны УАШТ-д анх удаа нас бүрд багийн амжилтыг нэгтгэн нийлбэр дүнг гаргасан бөгөөд “Төв–Арж” баг 1 алт, 3 хүрэл медалийн амжилтаараа III байрт шалгарч багийн чансааг бататгалаа.
НЭГ АЙМАГ-НЭГ БАГ
U9 насны ангилалд медаль хүртсэн тамирчид:
1. Н. Чойжиддагина алт ( 3-сур 4б анги) 2. У. Пүрэвдулам алт ( 3-сур 4б анги) 3. Ж. Ганбат алт ( 3-сур 4б анги) 4. О. Оргил хүрэл ( 2-сур ) U11 насны ангилалд: 1. Б. Шандас мөнгө(1-р сургууль) 2. О. Оюунсүрэн хүрэл ( 3-сур 6в анги) 3. Д. Цэцэгжаргал хүрэл( 3-сур 6в анги) 4. Г.Бат-Ирээдүй хүрэл( Алтанбулаг сум) 5. Анунгоо хүрэл ( Лүн сум) 6. Ц.Билгүдэй хүрэл(Жаргалант сум) 7. У.Итгэл хүрэл(Жаргалант сум) U13 насны ангилалд: 1. Б.Эрхэмбаяр алт(Заамар сум) 2. Буянбилэг алт (Чандмань Оргил) 3. Г.Алтанбагана хүрэл(ЧандманьОргил) 4. Д.Бүрэнтөгс хүрэл (Чандмань Оргил) 5. П.Эрдэнэсүрэн хүрэл ( 2-сур ) 6. Э.Бадам-Очир хүрэл ( 2-сур ) 7. Б.Ерөөлтнямцог хүрэл(Баян сум) 8. Б. Мягмарцэцэг хүрэл ( Заамар 2 сур). Хүрэл медалийн төлөө өрсөлдөн 5-р байранд шалгарсан тамирчид : -Э.Хангарьд , С.Хүчитбаатар, Э.Дашням (Баянхангай) -Т.Дөлгөөнмөрөн,О. Эрдэнэсүрэн Н. Санчирмаа,Ш. Урангоо , А. Хангай, Б.Цагаанбаатар (бүгд 3-р сургууль) - Э.Мөнх-Эрдэнэ (2-р сургууль) -Б. Мягмарсүрэн, Ганцацрал (Лүн сум), Б.Пүрэвбаяр, М.Амгаланбаатар (Заамар сум)




Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Чөлөөт бөхийн дасгалжуулагч Л.Энхбаяр
Холбоо барих утас: 80015858
Цахим шуудан:enkhbayartrainer@gmail.com



.webp)
