Sun Logo
"ХУУЛЬ БИДНИЙ ЭРГЭН ТОЙРОНД..." АСУУЛТ ХАРИУЛТЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
"ХУУЛЬ БИДНИЙ ЭРГЭН ТОЙРОНД..." АСУУЛТ ХАРИУЛТЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Байгууллагын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооноос жил бүрийн 11 дүгээр сарыг "Хуулийн сар" болгон ажилчдын хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх, танин мэдүүлэх ажил зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд "Хууль бидний эргэн тойронд..." сэдвээр Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хүрээнд албан хаагчдын мэдлэгийг сорих, асуулт хариултын уралдаан зохион байгууллаа. Уралдаанд: 1-р байр: Ц.Цэдэнсодном ахлагчтай "Хуулийн акулууд баг" 2-р байр: Э.Буяндэлгэр ахлагчтай "Хуулийн сахиулууд" баг шалгарч "ДАРХЛАА БАГЦ"-ын эзэд болсон бол сумдын албан хаагчдын дунд дээрх 3 хуулийн хүрээнд асуулт хариултын KAHOOT уралдаан зохион байгуулж 25 албан хаагч оролцсоноос: 1-р байр: Өндөршил харуулын ажиглагч Б.Баярмаа 2-р байр: Эрдэнэдалай өртөөний ахлах техникч Д.Туяа 3-р байр: Сайхан-Овоо өртөөний ахлах техникч Б.Болормаа нар шалгарч, мөнгөн шагналаар шагнууллаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
Сүүлийн 7 хоног:
Сүүлийн сар:
Нийт:
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР