Sun Logo
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 0-5 нас, 6-17 насны хүүхдийн дунд хурд хүч, авхаалж самбаа шаардсан, хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулан нэг өдрийг хүүхдүүд хөөр баяраар дүүрэн өнгөрүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эхийн одон” гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ онд сумын хэмжээнд Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоор 13 ээж , Дархан бэр, Уран бэрээр 19 ээж тус тус шагнагдаж энгэрээ мялаалаа. Өргөө гэрийнхээ гэрэл гэгээ, гэр бүлийнхээ түшиг тулгуур, үр хүүхдүүдийнхээ үлгэр дуурайлал нь болсон эрхэмсэг ээжүүддээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. 

Эх үрс нь элбэрэлтэй, өрх гэр нь өнө мөнхөд аз жаргалаар бялхаж байх болтугай.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: 

Галт сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Э.Энхтунгалаг 

Холбоо барих утас: 70380035

Цахим шуудан: galtzdtg@khs.gov.mn

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
11
Сүүлийн 7 хоног:
378
Сүүлийн сар:
1085
Нийт:
1708
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР