Sun Logo
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ “ИДЭВХТЭЙ СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ТАНХИМ, ЦАХИМ СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ, ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ “ИДЭВХТЭЙ СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ТАНХИМ, ЦАХИМ СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ, ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалт, арга зүйн шинэчлэл, багшийн хөгжилд захирлуудын оролцоог нэмэгдүүлэх, сургалт арга зүй, мэдлэг ур чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөн туслах үйл ажиллагаа аймгийн төв болон сумын сургууль, Боловсролын газарт энэ 7 хоногт ажиллана. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр зөвлөн тусалж байна. Үүнд: 1. Ээлжит хичээлийн чанарыг сайжруулах чиглэлээр багш нарт дэмжлэг , туслалцаа үзүүлж буй байдалтай танилцаж, зөвлөн туслах 2. Ажлын байранд багшийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, сургуулийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж буй байдалтай танилцаж, зөвлөн туслах 3. Суралцагч төвтэй, сургалтын арга зүй, суралцагчийн үнэлгээний чиглэлээр тулгамдаж буй асуудал, хэрэгцээг бодитоор илрүүлж, сургуулийн менежментэд тусган хэрэгжүүлж буй байдалтай танилцаж, зөвлөн туслах Зөвлөн туслах үйл ажиллагаа Зуунмод сумын 4- р сургууль дээр БЕГ-ын мэргэжилтэн Ж. Ууганцэцэг удирдан зохион байгуулж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
8
Сүүлийн 7 хоног:
377
Сүүлийн сар:
1069
Нийт:
1708
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР