Sun Logo
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД-2025 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД-2025 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД-2025 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээнд нэр дэвшүүлэх хүүхдийн материалыг 2025 оны 12 дугаар сарын 19-ны дотор СУРГУУЛИУД нэгтгэн албан бичгээр Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт сургууль тус бүрээс шалгарсан 10 хүүхдийн материалыг ирүүлнэ үү. Нэр дэвших хүүхдүүдийн материалыг ирүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. 1. Нэр дэвшигч нь тухайн жилд нэр дэвшиж буй төрөлдөө 2025 онд олон улс, аймаг, бүс, үндэсний хэмжээний тэмцээн, уралдаан, олимпиадад оролцож онцгой амжилт гаргасан байх. 2. Хүүхдийн танилцуулга амжилтыг бичихдээ зөвхөн 2025 оны амжилтыг бичиж, гэрчлэх баримт / үнэмлэх, гэрчилгээ/-ийн хуулбар, биет бүтээлийн фото зургийг хавсаргаж ирүүлэх. 3. Амжилтын жагсаалтыг тодорхойлолтод дарааллаар дурдсан байна. 4. Сургуулиас номинаци тус бүрд зөвхөн 1 хүүхдийн материалыг шалгаруулж ирүүлэх. 5. Шалгарсан нийт хүүхдийн материалыг товьёг үйлдэж албан бичгийн хамт ирүүлэх. /Сургуулийн нийгмийн ажилтнаар дамжуулан зөвхөн 10 хүүхдийн материал хүлээн авна./ 6. Хугацаа хоцорсон болон дутуу материалыг хүлээн авахгүй. 7. Эцэг, эхчүүд дангаар авч ирж буй материалыг хүлээн авахгүй болохыг мэдэгдье. Лавлах утас: 89554565

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР