
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор хорих ял эдэлж буй иргэнд мэргэжил эзэмшүүлэх, бичиг үсгийн болон ерөнхий боловсрол нөхөн олгох, насан туршийн суралцахуйг дэмжих, сурч хөгжих тэгш боломжоор хангах зорилгоор Боловсролын ерөнхий газрын удирдлага, албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 2024 оноос Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран боловсролын хэрэгцээний судалгаанд 507 хорих ял эдэлж буй иргэнийг хамруулан танхим, цахим хосолсон бичиг үсгийн боловсрол олгох сургалтад 18 хорих ял эдэлж буй иргэн суралцаж байна.
Цаашид хамтран ажиллах “Санамж” бичгийг байгуулан Боловсролын ерөнхий газар, түүний харьяа дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хорих ял эдэлж буй иргэнд бичиг үсгийн болон ерөнхий боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэх, амьдрах ухаан, гадаад хэл, хувь хүний хөгжил, урлаг, спортын сургалтын чанарын хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.






