Дундговь аймгийн засаг даргын тамгын газар
“ЧӨЛӨӨЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд нийгмийн хөгжил, төрийн үйлчилгээ, бизнесийн орчинд саад учруулж буй хууль тогтоомж, дүрэм журам, зохион байгуулалтын хүнд суртлыг бууруулах зорилготой хэлэлцүүлгийг Yes Mongolia ТББ-ын Дундговь аймгийн салбар зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газар, Дундговь аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр халамжийн Үйлчилгээний газар хамтран зохион байгууллаа.