
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9 дэх заалт болон Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Дундговь аймгийн 2026 оны төсвийн тодотголыг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бүрэнжаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Л.Уранбилэг, Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Баярсайхан нар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа.