
Өлгий сумын Ерөнхий боловсролын 9 дүгээр сургууль нь анх 2009 онд “Өлгий сумын 2 дугаар бага сургууль” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2009 оны 8 дугаар сарын 7-нд барилгын ажил нь бүрэн дуусч ашиглалтад орсон. 2009–2010 оны хичээлийн жилд нийт 8 анги бүлэг, 11 багш, 19 удирдах болон туслах ажилтантайгаар 224 сурагчтайгаар хичээлээ эхлүүлсэн юм.
Сургуулийн барилга нь 320 хүүхдийн суудалтай, 3 давхар, монгол болон казах бүлэгтэй, хос хэлний сургалттайгаар үйл ажиллагаа явуулдаг. Анхны захирлаар Боловсролын тэргүүний ажилтан К. Сагай ажиллаж байсан. 2018 оноос БТА К. Еркегүл захирлаар ажилласан бөгөөд 2019 оны 11 дүгээр сараас А. Батиза дахин захирлаар томилогдон ажиллаж байна. Одоогийн байдлаар:
- Хичээлийн эрхлэгчээр хэл шинжлэлийн магистр К. Еркегүл
- Сэтгэл зүйчээр К. Гүлжаухар
- Нийгмийн ажилтнаар Х. Күмис нар ажиллаж байна.
Багш нарын мэргэжлийн түвшин:
- Заах аргач зэрэгтэй — 8 багш
- Боловсролын магистр зэрэгтэй — 2 багш
Бакалаврын зэрэгтэй — 10 багш
Нийт багш нарын 50 орчим хувь нь мэргэжлийн зэрэгтэй.
2012 онд сургуулийн биеийн тамирын заал шинээр баригдаж, ашиглалтад орсон.
2014 онд сургуулийн цэцэрлэгийн 2 бүлгийг нээн ажиллуулж, аймгийн Засаг даргын шийдвэрээр “Эрдэм цогцолбор сургууль” болон өргөжсөн.
2018–2019 оны хичээлийн жилд 13 бүлэг, 286 сурагчтайгаар хичээллэж байсан бол
2024–2025 оны хичээлийн жилд нийт 21 багш, 26 ажилтан, нийт 47 хүний бүрэлдэхүүнтэйгээр 299 сурагчтайгаар тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.