
ОХУ-ын Новосибирск хотод энэ зун зохион байгуулагдсан олон улсын “Открытые мечты” (Нээлттэй мөрөөдөл) нэртэй бүжгийн уралдаанд өлгий сумын Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн авьяаслаг сурагчдаас бүрдсэн бүжгийн хамтлаг амжилттай оролцож, өөрсдийн авьяас чадвар, хөдөлмөрийн үр дүнг олон улсын тавцанд амжилттай харууллаа. З.Алтынгүл багшийн даасан 3А ангийн бүжигчид Монгол бүжгийн төрөлд тэргүүн байр ,АЛТАН МЕДАЛЬ ,ЦОМ хүртэв . Ганцаарчилсан төрлөөр Е.Айдана,Е.Күнсәуле нар АЛТАН МЕДАЛЬ,ЦОМ тус тус хүртлээ. Багийн гишүүд уралдаанд оролцохоос өмнө идэвхтэй бэлтгэл хийж, бүжгийн урлагийн техник, дэглэлт, зохиомж тал дээр онцгой анхаарч ажилласан. Тэдний энэхүү амжилт нь зөвхөн багийн гишүүдийн хөдөлмөр, зүтгэл төдийгүй, Анги даасан багш.бүжгийн багш болон эцэг эх асран хамгаалагч ,сургуулийн хамт олны дэмжлэг, урам зоригоор бүтсэн гэдгийг онцлох нь зүйтэй.