
📌Ганзам багийн иргэдийн нийтийн хуралдаан зохион байгуулагдлаа. Ганзам багийн Иргэдийн нийтийн хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдаж 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг эрэмбэлэн сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. Мөн Ганзам багт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хэлэлцүүллээ. 📍Винт фарм чойр ХХК /Сэргээгдэх эрчим хүчний салхин цахилгаан станц/ 📍И эс би солар энержи ХХК /Нарны цахилгаан станц/ 📍Шинэ монгол магнетит ХХК 📍Батганжир ХХК 📍Дуут нуур хөгжил ХХК 🌳Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд багийн иргэдэд мод тараалаа.

