
✅Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/126 тоот тушаалаар Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн дүрэм, бүтэц батлагдлаа. ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан уг тушаалыг хүрээлэнгийн захирал М.Батгэрэлд гардуулан эрдэм шинжилгээний байгууллага болсон явдалд баяр хүргэлээ.
✅Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулах, ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хүрээлэнгийн байрны асуудлыг бүрэн шийдвэрлэж, компьютер, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж батламж гардууллаа.
✅Хөдөлмөр бүтээл, алдар гавьяагаа төрдөө үнэлүүлж, төрийн дээд одон медаль, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын шагналаар ХАХНХССХ-ын ахлах судлаач Г.Мягмардулам “Алтан Гадас” одон, судлаач Э.Туяацэцэг, арга зүйч Э.Ундрал нар “Хөдөлмөрийн Хүндэт” тэмдгээр тус тус шагнагдлаа.




