Sun Logo
МӨРӨН СУМАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХОРШООДЫН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨН ТУСЛАХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
МӨРӨН СУМАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХОРШООДЫН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨН ТУСЛАХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

🇲🇳 Мөрөн сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч Мөрөнчүүд”үйл ажиллагааны хөтөлбөрийн “Шинэ хоршоо- Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж, жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг хоршоодод “Цэвэр хөрсний шим” дундын хоршооны гүйцэтгэх захирал, Х.Доржсүрэн, хоршооны мэргэшсэн зөвлөх, сургагч багш Г.Маналжав нар зөвлөн туслах сургалтыг Аймгийн Татварын газрын сургалтын танхимд зохион байгуулж байна. 

🇲🇳 Сургалтаар оролцогчдод: • Хоршооны салбарын хөгжлийн өнөөгийн байдал • Хоршооны тухай хууль, эрх зүйн хүрээний өөрчлөлт • Хоршооны сайн засаглал ба түүнд хамаарах асуудлууд • Хоршооны үйл ажиллагааг гишүүдийн оролцоотой үнэлэх, цаашдын хөгжлийг гишүүдийн идэвх оролцоог үнэлэх, нэмэгдүүлэх • Хоршооны удирдах бүрэлдэхүүний идэвх, манлайлал • Дундын хоршооны тухай ойлголт, ач холбогдол, үүсгэн байгуулах шаардлага, боломжууд • Борлуулалтын дундын хоршооны туршлага сэдвүүдээр мэдээлэл өгч, 50 гаруй хоршооны төлөөлөл оролцож байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
81
Сүүлийн сар:
225
Нийт:
1474
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР