
Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Дундговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас хүүхэд, гэр бүлд чиглэсэн төлөвлөгөөт ажлын хүрээнд хүүхэд, багачуудын дунд “Хүүхэд-Хайр-Ирээдүй” гар зургийн уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд 4-8, 9-12-р анги гэсэн хоёр ангилалд нийт 53 хүүхэд оролцож, 62 бүтээл ирүүлснээс ангилал тус бүрийн эхний 10 бүтээл буюу шилдэг 20 зургийг шалгаруулж, шагналыг гардууллаа.
4-8-р ангийн төрөлд:
1-р байр: Отгонбаатарын Оюунбилэг
2-р байр: Баатарсүхийн Аззаяа
3-р байр: Мягмаржавын Бат-Ирээдүй
9-12-р ангийн төрөлд:
1-р байр: Өнөмөнхийн Бумангэрэл
2-р байр: Энхжаргалын Энхжин
3-р байр: Мөнхбаярын Оюунтунгалаг нар тус тус шалгарлаа.
Мөн тусгай байрын шагналтнуудад олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд амрах эрхийн бичиг, зургийн уралдаанд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд дурсгалын зүйл гардууллаа.
Шагналыг аймгийн Засаг даргын тамгын дарга Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга С.Ууганбаяр болон Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Баярсайхан нар гардуулан өглөө.